Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын  6 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа. Нийслэлд Сонгинохайрханчуудыг төлөөлж байгаа төлөөлөгчид өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар хүрэлцэн ирж ажил байдалтай танилцаж байна.
Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам олонтой, газар нутаг томтой боловч томоохон аж ахуйн нэгж цөөн, татварын бааз суурь багатайгаас Нийслэлийн төвийн 6 дүүргээс ганцаар улсын төсвөөс татаас авдаг юм. Орон нутгаас шилжин ирэгсэд олон, ажилгүйдэл ядуурал ихтэй дүүрэг юм. Дүүргийн өнөөгийн удирдлагууд энэ байдлыг өөрчлөх, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжих зэргээр татварын бааз суурь нэмэгдүүлэх, цаашид татаасгүй дүүрэг болохоор зорин ажиллаж байна.

 

Улсын болон Нийслэлийн хөрөнгө оруулалтыг Сонгинохайрхан дүүрэгт татах, томоохон бүтээн байгуулалтын ажил хийх зэрэгт тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд,  НИТХ-ын төлөөлөгчид  дүүргийн Засаг даргын Тамгын газартай нягт хамтран ажиллаж байгаа юм.  Өнөөдөр дүүргийн ажил байдлын талаар мэдээлэл авах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлохоор НИТХ-ын тэргүүлэгч Ш.Одгэрэл, Д.Авирмэд, төлөөлөгч Л.Сайнтөгс,Т.Болдбаатар нар хүрэлцэн ирж Засаг дарга М.Чинболд болон дүүргийн бусад удирдлагуудтай уулзаж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд