Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа маргааш буюу аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байгаа. Сонгуульд МАН, АН, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний намууд оролцож байна.

Манай дүүргийн хувьд 41 мандатын төлөө өрсөлдөхөөр 86 нэр дэвшигч бүртгүүлснээс МАН-аас 41 нэр дэвшигч, АН-аас 40 нэр дэвшигч, Ногоон намаас 1 нэр дэвшигч, 4 бие даан нэр дэвшигчид 32 тойрогт өрсөлдөж байна.

10 дугаар сарын 18-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар нийт 99 чиглэлээр 700 гаруй иргэний саналыг аваад байна. Манай дүүргийн хэмжээнд нийт сонгуулийн насны 205917 иргэн байгаа бөгөөд эдгээрээс 50-иас илүү хувь нь саналаа өгч байж сонгуулийн ирц хуульд заасан хэмжээнд хүрч, сонгуулийн үйл ажиллагаа үр дүнтэй, амжилттай болох юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэн та өөрийн оршин суугаа газрыг харъяалах санал авах байранд очиж саналаа өгөөрэй.  Дүүргийн хэмжээнд нийт 90 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд хороо тус бүрт 2-3 санал авах байр ажиллаж байгаа юм. Та дараах хүснэгтээс сонгуулийн санал авах байрны хаяг, байршлыг харна уу!

Санал авах байрны байршил  

hhttp://shd.mn/Дүүргийн_Сонгуулийн_Хороо,                                                                                                    www.facebook.com/shd.election

Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцоцгооно уу.

                                                                                            Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороо

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд