СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

ИЛТГЭХ ХУУДАС

 

2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халалт,

татлагын ажлыг зохион байгуулж явуулсан тухай

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/649, дүүргийн Засаг даргын 2016 оны А/364 дугаар захирамжийн дагуу 2016 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг 2016 оны 10 дугаар сарын 20,21-ны, хугацаат цэргийн албаны татлага, гэрээт цэргийн албанд иргэдийг элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн тоон даалгаврыг бүрэн биелүүллээ.

 

 

                          а. Бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан ажил:

            2016 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны татлагын бэлтгэл ажлын төлөвлөгөөг Цэрэг татлагын товчооны даргаар батлуулж, хэрэгжилтийг бүрэн хангасан.

Үүнд:

1. 2016 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн албаны татлагаар ирээгүй 151 иргэнийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж шалтгааныг тогтоон шалтгаангүй 105 иргэнийг 4,655,000 төгрөгийн торгууль, 43 иргэнд сануулах арга хэмжээ авч 98 хувийг шийдвэрлэв.

2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол хангасан 14 иргэнээр 73,563,677 төгрөгийн мөнгөн төлбөр төлүүлж, нийслэлийн төрийн сангийн 200000984 тоот дансанд төвлөрүүлээд байна. УИХ-ын 2009 оны 33 дугаар тогтоолын 8.1 дэх хэсгийг үндэслэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөх болзол хангасан 82 иргэний холбогдох материалыг бүрдүүлэн хүлээн авч мөнгөн төлбөрөөс чөлөөлсөн.

3. Хугацаат цэргийн албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг гаргаж, хорооны өрхийн бүртгэл, ХАМС, иргэний бүртгэлийн программтай тулгаж нийт  4114 зарлан дуудах хуудсыг бичиж тараав.

4. Цэрэг халалт, татлагын ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2016 оны А/178 дүгээр захирамжийг боловсруулан батлуулж холбогдох хэлтэс, албадуудад  хүргүүлсэн.

5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/31 дугаар тушаалаар цэрэг татлагын байранд ажиллах бүрэлдэхүүнийг томилж 2016 оны 10 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд цэрэг татлагын байранд ажиллуулсан. . 

6. Цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах талаар хорооны Засаг дарга, зохион байгуулагч нартай сургалт зохион байгуулж зөвлөмж, чиглэл өгсөн.

7. Цэрэг татлагын товчоо, цэрги йн жинхэнэ албаны татлагаар ажиллах бүрэлдэхүүний нэгдсэн семинарыг 2016 оны 10 дугаар сарын 20-нд цэрэг татлагын байранд зохион байгуулав.

8. Шилжиж ирсэн болон 18 нас хүрсэн хугацаат цэргийн албанд татагдагчдыг анкетжуулах, анкетыг нэрийн жагсаалтын дараалалд оруулан цэгцлэх ажлыг хорооны Зохион байгуулагч нартай хамтран хийлээ.

9. Цэрэг татлагын байранд ашиглах сурталчилгааны хулдаасан хэвлэл 12 ширхэг, анкет 5000 ширхэг, тооцооны хуудас 1000 ширхэг, нэвтрэх үнэмлэх 150 ширхэг, албан тушаалтнуудын хаяг, цэрэг татлагын ажилд шаардагдах бусад маягтуудыг хэвлүүлж бэлэн болгосон.

 

                                      б. Цэргийн жинхэнэ албаны татлагын талаар:

Цэрэг татлагын байранд Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/31 дүгээр тушаалаар томилогдсон 96 албан хаагч 2016 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд цэрэг татлагын товчоо, ирц бүртгэх, хуваарилах, явуулах, эрүүл мэндийн үзлэг, хэв журам сахиулах тасгуудад үүрэг гүйцэтгэж хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгууллаа.

Цэрэг татлагын ирц 95.00 хувьтай байв.

            Хугацаат цэргийн албанд татагдагчдын 7.14 хувь нь дээд, 6,34 хувь нь тусгай дунд, 45,63 хувь нь бүрэн дунд, 9,52 хувь нь бүрэн бус дунд, 2,38 хувь нь бага боловсролтой байв.

            Хугацаат цэргийн албаны татлагаас түр чөлөөлөгдсөн Иргэдэд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн арга зүйч багш нар Амьдрах ухааны боловсролоор “Шийдвэр гаргах”, Гоо зүйн боловсролоор “Гоо сайхан ертөнцийг аварна”, Иргэний боловсролоор “Жендэр, жендэрийн тэгш байдал”, Ёс суртахуун, төлөвлөлтийн боловсролоор “Төлөвшлийн боловсрол-Эцэг эх ба хүүхдийн хүмүүжил”, Гэр бүлийн боловсролоор “Гэр бүлийн үүрэг” гэсэн сэдвүүдээр сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан.

            Сургалтанд хамрагдсан иргэдэд боловсролын тандалт судалгаа явуулж, сургууль завсардсан, бичиг үсэг тайлагдаагүй 6 иргэн тогтоогдов.

            Цэрэг татлагын явцад Нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгал, ниймгийн даатгалын байцаагч Ц.Цогтбаатар, М.Туяа  нар ажиллаж, нийт 264 иргэнд нийгмийн даатгалын дэвтэр, 251 иргэнд эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр нээн, 236 татагдагчийн шилжилт, хөдөлгөөнийг бүрэн хийж, төрийн үйлчилгээ үзүүлсэн байна. Цэргийн жинхэнэ албанд тэнцсэн залуучуудад “Гэр” даатгалын байгууллагаас төлөөлөгч Ц.Отгонцэцэг гэнэтийн ослын даатгалыг 316 татагдагчид хийсэн.

Хугацаат цэргийн албанд тэнцэн Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгт хуваарилагдсан цэргүүдийн мэдээлэлийг лед самбараар эцэг эхчүүдэд гаргаж танилцуулж ажиллав.

Мөн дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хугацаат цэргийн албаны татлагаар тэнцээгүй иргэдэд үзлэг оношлогоо, шинжилгээнд хамрагдах урилга тарааж, хяналтанд эмчлүүлэх үүрэг чиглэлийг өгч, эрүүл мэндээр тэнцээгүй иргэдийн нэрийг хороо тус бүрээр гарган хороодын өрхийн эмнэлэгүүдэд хүргүүлнэ.  

 

                          в. Хугацаат цэргийн алба хааж халагдсан дайчдын талаар:

             Тус цэргийн штаб хугацаат цэргийн албаа хааж дуусган халагдаж ирсэн дайчдад цэргийн албаа нэр төртэй хаасанд талархал дэвшүүлж ажил амьдралд эь сайн сайхныг хүсэв.

            Мөн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Албан бус насан туршийн боловсрол төвийн үйл ажиллагааг танилцуулж үйлчилгээ авах талаар зөвөлгөө өгөв.

Хугацаат цэргийн алба хааж халагдсан цэрэг дайчдын бичиг баримтыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, бэлтгэлд байх хугацаандаа анхаарах зүйл, цэргийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөний журмыг тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б. Нямгэрэл танилцуулав.

   ДАРГА,

 ХУРАНДАА                                            А.БАТТУЛГА

           

   

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд