Толгойтынхон дулаан өвөлжих нь

Өвлийн улиралд гэр хорооллынхны хувьд тулгамдаж байгаа асуудлуудын хамгийн том бэрхшээл түлшний асуудал байдаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн I, II, III, IV,V,VI ,VII болон XXII хорооны иргэд түлшээ хэмнээд зогсохгүй, өдрийн турш дулаан байх боломжтой боллоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар  БНСУ- ын “Гүүд Нэйборс” Олон улсын Төрийн бус байгууллагатай хамтран иргэддээ дулаан баригчийг тусламж болгон өглөө. Түлшний зардалд хэмнэлттэй, утаагүй, G-Saver  дулаан баригчийг зуухандаа байршуулснаар 4-5 цагийн турш дулаанаа алддаггүй, түлшний хувьд ч хэмнэлттэй. Үнийн хувьд нэг тус бүр нь 135 мянган төгрөгийн өртөгтэй. Харин “Гүүд нэйборс” олон улсын байгууллага нь БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 99 мянган төгрөгөөр хөнгөлж иргэдэд 36 мянган төгрөгөөр худалдаалж байсан юм. Тэгвэл дүүргийн удирдлагууд үлдсэн 36 мянган төгрөгийг Канадын олон улсын  байгууллагад хандсанаар найман хорооны хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон 1380 иргэнд үнэ төлбөргүйгээр олгохоор боллоо. Өнөөдөр Толгойт орчмын I хорооны 200 иргэнд дулаан баригчийг гардуулан өгөв.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд