Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр нийтийн тээврийн Ч26 чиглэлийн маршрут шинээр нээгдлээ. Тус чиглэлийн “Алтан овоо–Саппоро–10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарч байна.

       26-р хороо 20 мянга гаруй хүн амтай, нийтийн тээвэр явдаггүй хороодын нэг юм. Энэ хорооны иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд 2-4 км алхаж автобусанд суудаг байна. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй газруудад шинэ чиглэл нээж байгаа нь иргэдэд хүрсэн үйлчилгээ болж байгааг тус хорооны иргэд хэлж байна. “Ч62 чиглэлийн автобус зөвхөн 26 дугаар хорооны төдийгүй СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ. Өмнө нь зөвхөн бага оврын микро автобус болон такси явдаг байсан бол иргэд маань өнөөдрөөс нийтийн тээврийн автобусаар зорчих боломж нээгдэж байна.” гэж НИТХ-ын дарга Ц.Сандуй шинэ чиглэлийн нээлтэнд оролцох үеэрээ хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид иргэдтэй уулзалт хийх бүрт алслагдсан хороодын иргэдийн тавьдаг гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийн талаар байсан. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд ажилдаа явах зэрэгт маш их хүндрэл учирдагийг иргэд бидэнд хэлсэн. Харин одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачилгаар нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэж байгаад иргэд баяртай байна” гэлээ. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд