Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар  Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланчдыг шалгарууллаа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны фермер Д.Алтангэрэл “Улсын аварга фермер” болж шагналыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон албаны хүмүүс гардууллаа.

 

 

      Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоолоор

- 21 дүгээр хорооны фермер Н.Цэрэндаваа, Ш.Шүрэнцэцэг,

- 32-р хорооны фермер Ш.Мөнхтулга, Ц.Баттулга нарыг “Нийслэлийн Тэргүүний фермер”-ээр,

- 21 дүгээр хорооны малчин Ц.Цэдэвсүрэнг “Нийслэлийн сайн малчин”-аар,

- 25 дугаар хорооны тариаланч Ц.Сүнжидмааг “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар тус тус шагналаа. Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн хүмүүст Засаг дарга Ж.Сандагсүрэн нар баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа.   

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд