Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо “Орчлонгийн сайхан ээжүүд” хүндэтгэлийн ёслолыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан уг ёслолд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны төлөөлөл нийт 2100 ээж оролцож, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 2, Нийслэлийн жуух бичгээр 3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөлөөр 32, “Орчлонгийн сайхан ээж” өргөмжлөлөөр 32 ээж шагнууллаа.

        Дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны салбар зөвлөлийн дарга нар болох 32 бүсгүйг “Манлайлагч” өргөмжлөлөөр урамшуулсан юм. Хуран чуулсан орчлонгийн сайхан ээжүүдэд хүндэтгэл үзүүлэхээр МУГЖ С.Ганзориг, Б.Сарантуяа, СТА Л.Банзрагч, А.Мөнхбат болон “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар уран бүтээлээрээ бэлэг барилаа. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Б.Ундармаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх, Д.Баярсайхан, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга М.Баяраа, Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Э.Хулан, Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Хуягбаатар, Б.Золбоо болон Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай нар ээжүүддээ хүндэтгэл үзүүлсэн юм.    

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд