Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн 2017 оны албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг Дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/16 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан Татварын Хэлтсийн байр болон ‘’Монгол Хьюндай Автоматив’’ ХХК-ын байранд зохион байгуулан ажиллаж байна.

    

          Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь: 

 

1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард

2, 7  тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард  

5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техник хяналтын үзлэг оношлогоонд хамрагдах ёстой юм. Авто тээврийн Үндэсний Төвийн Сонгинохайрхан салбар Даваа-Баасан гарагуудад 8.30–20.30, Бямба-Ням гарагуудад 9.00–19.00 цаг хүртэл ажиллаж байна. ‘’Монгол Хьюндай Автоматив’’ ХХК-ын байр болон Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд  Даваа–Баасан гарагуудад 8.30–18 цаг, Бямба гарагт ‘’Монгол Хьюндай Автоматив’’ ХХК-ын байр 9.30-17.00 цаг хүртэл ажиллаж байна. Иймд автотээвэр эзэмшигч иргэд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд