2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлсэн иргэдийн 24,4% буюу 18,070 хүн Сонгинохайрхан дүүргийн иргэд байсан бөгөөд үүнээс 1,012 нь түлэнхийн шалтгаанаар үйлчлүүлсэн байна. Үүний 852 буюу 84,1% нь 0-15 насны хүүхдүүд байна гэсэн судалгаа гарчээ. Хороогоор нь авч үзэхэд гэр хорооллын иргэд ихээр түлэгдэж байгаа нь харагдаж байна. 7, 26, 1, 2, 22-р хороодын иргэд хамгийн их түлэгдэлттэй, түлэгдэлт ихтэй өвчлөл өндөр байгаа юм. Мөн энгийн үед өдөрт 8-10 хүүхэд тусламж үйлчилгээ түлэгдэлтээр авч байсан бол цагаан сарын өдрүүдэд өдөрт 28-60 хүүхэд тусламж үйлчилгээг түлэгдэлтийн шалтгаанаар авчээ.

 

 

Тиймээс “Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, хамтын  ажиллагаа хэлэлцүүлэг”-ийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Гэмтэл сосог судлалын үндэсний төвийн орлогч дарга н.Хишигсүрэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Түлэнхийн тасгийн дарга н.Галбадрах, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга М.Одгэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Сэлэнгэ  нар болон хороодын Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар оролцлоо.

Арга хэмжээнд хүүхдийн осол гэмтлийн шалтгаан, өнөөгийн байдлын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Сэлэнгэ, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч М.Одгэрэл нар мэдээлэл хийж, мэдээлэлд тулгуурласан хэлэлцүүлэг хийж, Дүүргийн Засаг даргаас хэд хэдэн оновчтой саналууд, санаачлагыг дэвшүүлж, 7 дугаар хороонд тусгайлан төсөл хэрэгжүүлэхээр боллоо. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд