Дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв 07 дугаар хорооны хүсэлтээр 14 хэсгийн ахлагч нарт 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрөөс боловсролын ерөнхий төвшинг дээшлүүлэх “Компьютер”-ийн 30 цагийн сургалтыг төвийн сургалтын танхимд зохион байгуулж 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр амжилттай төгсгөн батламжаа гардууллаа.  

 

 

7-р хорооны ахмадын хорооны даргын хүсэлтээр ажил, мэргэжилгүй, боловсролын үйлчилгээний гадна буй, өрхийн орлого багатай иргэдэд өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр 45 хоногийн 120 цагийн  “Эсгий урлал”-ын сургалтанд тус хорооны 10 иргэнийг хамруулж, авъяас чадварыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж батламж гардууллаа.

 

Насан туршийн боловсролын төвийн багш нарын дунд төвийн захирлын  баталсан удирдамж, хуваарийн дагуу “Сайн хичээлийн санг баяжуулах” ажлыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 1 дүгээр шатанд 13 багшийн хичээлийн явц, сургалтын үйл ажиллагаанд хяналт хийн, зөвлөн туслах, сайжруулах ажлыг зохион байгуулж шалгаруулалтыг хийв. Англи хэлний багш Б.Баярмаа, математикийн багш Т.Оюунчимэг нарын арга зүй, ур чадвар, туршлага, бэлтгэсэн хичээлийг бусдад түгээн дэлгэрүүлэх, сайн хичээлийн санд байршууллаа. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд