Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ны А/131 тоот захирамжаар дүүргийн хэмжээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан.

 

Ажлын хэсэг дүүргийн хэмжээнд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-д ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах зар түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

“Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл” нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавин ажиллах юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд