“Эрүүл амьдрал” уриан дор сургалт сурталчилгааг зохион байгуулах зорилгоор иргэд, хүүхэд залуучуудад архи, тамхи, эрүүл бус хүнсний хэрэглээний хор уршгийн талаар мэдээлэл түгээх, хор уршгийг тодорхой хувиар бууруулах юм. “Архи, тамхи болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах” аянд дүүргийн төрийн албан хаагчид болон иргэд, эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдана. Сургалтыг дүүргийн 4 бүс, төрийн албан хаагчид, төрийн байгууллага, хороод, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдэд холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм. “Архи, тамхи болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах” аян 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд хэрэгжинэ. Аяны нээлтэнд СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил, цаашид авах арга хэмжээний талаар, дүүргийн эрүүл мэндийн төвөөс архи тамхины хор хөнөөлийн талаар, мэргэжлийн хяналтын хэлтсээс Эрүүл бус хүнс сэдвээр тус тус мэдээлэл өглөө.    

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд