Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй гэж нийслэлийн иргэд нэрлэж заншсан энэ тосгонд  анх удаа  хотын дарга ирж байгаад баяртай байна гэдгээ  иргэд хэлж, хотын хөдөө болсон хорооны амьдралтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархалл илэрхийлсэн юм. 

     Учир нь  үе үеийн  Нийслэлийн засаг дарга нар  энэ тосгоны иргэдтэй уулзахаас илүүтэй  дайраад өнгөрчихдөг байсан гэнэ.  Ийм байдлаар  35 жил өнгөрсөн байна гэж  тус тосгоны ахмадууд хэллээ. “Хотын дарга нар голцуу фермер, газар тариаланчид, ногоочдын  хашаа,  аж ахуйгаар  танилцаад өнгөрдөг байсан. Харин энэ удаад хорооны иргэдтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсож байгаа анхны хотын дарга та боллоо.” гэж  Сонгинохайрхан дүүргийн  21 р хорооныхон хэлсэн юм.  2 цаг гаруй үргэлжилсэн уулзалтыг нээж  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын иргэдийг экологийн хүнснээр хангах нь бидний тулгамдсан сэдэв. Ялангуяа газар тариалан, эрчимжсэн мал  аж ахуй хөгжиж байгаа өнөө үед бид 19 р зууны үе шигээ явж болохгүй. Тиймээс хотын даргын хувьд нийслэл хотод сүү, цагаан идээ,  төмс хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлдэг Жаргалант тосгоны иргэдээ зорин ирж уулзаж байна. Тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж, шийдвэрлэх  асуудлыг ч цаг алдалгүй хийх ёстой.” гэдгийг онцолсон юм.

 

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=21195

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд