"УЛААНБААТАР МАРАФОН-2017" олон улсын гүйлт болохтой холбогдуулан Сонгинохайрхан марафон-2017 гүйлтийн тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 08-нд Найрамдал зуслангийн замд зохион байгууллаа. Марафонд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон хороодын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 250 гаруй иргэн оролцож хурд хүчээ сорьсон юм. Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Нийслэлийн нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа болон бусад төлөөлөгчид оролцлоо.

 

Эрэгтэйчүүдийн 5 километрийн гүйлтэнд:

 

1 дүгээр байр О.Болдоо / 22-р хороо /

2 дугаар байр О.Нямсүрэн / 3-р хороо /

3 дугаар байр О.Болд-Эрдэнэ / 22-р хороо /

 

Эмэгтэйчүүдийн 3 километрийн гүйлтэнд:

 

1 дүгээр байр н.Даваажаргал / 1-р хороо /

2 дугаар байр Б.Наранцэцэг / 91 дүгээр цэцэрлэг / 

3 дугаар байр Б.Баярмаа / 3 дугаар хороо / тус тус эзэллээ. Гүйлтэнд оролцсон тамирчдад баяр хүргэж "УЛААНБААТАР МАРАФОН-2017"-д улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд