Бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг "Дөрвөн уулын хишиг" барилдаан 2007 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 09-нд Сонгинохайрхан уулын хишиг барилдаан 10 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Анх "Богд Хан Уул"-ын хишиг барилдаанаар эхэлж Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж улсын гарьд Ш.Жаргалсайхан үзүүрлэж байсан түүхтэй. Тэгвэл Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг “Монос” групп ивээн тэтгэж, зохион байгуулдаг бөгөөд энэ жилээс хишиг барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглохоор болсон юм. Энэ жилийн хишиг барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва тэргүүтэй чансаа өндөр бөхчүүд зодоглож, Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Увс аймгийн Хяргас сумын уугуул, улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд нар үлдлээ.

 

Барилдаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон “Монос” группын захирлууд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн “Энэ сайхан барилдааныг өдгөө 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа Моносынхондоо баярлалаа. Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болгож өөрчилсөн нь бөх сонирхогчидод тун таатай байх шиг байна. Цаашид хишиг барилдаанаа илүү өргөн дэлгэр хүрээнд зохион байгуулах болно” гэлээ. Түүнчлэн тэрбээр улсын цолонд ойр бөх, уран барилдаант бөх гэсэн шагналуудыг Аймгийн арслан Б.Даваа-Очир, Н.Мустафа нарт гардуулж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан “Монос” группын 4 ажилтанд дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл гардуулсан юм.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд