Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс нь дүүргийн Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн Монгол Олон Улсын Байгууллагын Толгойт ОНХХ, Баянхошуу ОНХХ болон Сонгинохайрхан ОНХХ-тэй хамтран 2017 оны 03 сарын 30, 31, 04 сарын 03, 04, 05-ны өдрүүд буюу сурагчдын 3 дугаар улирлын амралтыг тохиолдуулан дүүргийн Ерөнхий Боловсролын сургуулийн багш, ажилтнуудад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульмөн 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль-ийг сурталчлан таниулах зорилгоор сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

     Сургалтанд 23 сургуулийн 1510 багш, ажилтан, захирлууд хамрагдсан бөгөөд боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил оролцоог хэрхэн дэмжих талаар санал бодлоо солилцон, цаашид хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах, эрсдэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаар боллоо. 

  

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд