Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон Гүүд Нейборс Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Сайн багш” төслийн хэрэгжилтийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээний багш нарыг чадавхжуулах зорилгоор 2017 оны 05 сарын 06, 07-ны өдрүүдэд тус дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй 85 хүүхэд харагч багш нарт онол, дадлага хосолсон 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

 

          Сургалтаар “Бага насны хүүхдийн эрх хамгаалал”, “Бага насны хүүхдийн хамгааллын үйлчилгээ”, “Бага насны хүүхдийн хөгжил болон хоол, тэжээл” зэрэг сэдвүүдийн хүрээнд 16 цагийн багц мэдээлэл өглөө. Мөн дадлага хичээлээр хүүхэд харах үйлчилгээний төвд хамрагдаж буй хүүхдүүдийг нас, насны онцлогт нь тохируулан хэрхэн хөгжүүлэх тухай хөгжлийн жишиг хөтөлбөрийг боловсруулж, бага насны хүүхдийн хөгжлийн тулгуур үе болох 2-6 насанд хүүхдийг хөгжүүлэх явцдаа хэрхэн, яаж хүмүүжлийн эерэг аргыг ашиглах, бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог, хоолны илчлэгийг хэрхэн тооцоолох тухай аргачлалыг зааж, хоолны эрүүл ахуй, хувь хүний хооллолт, эрүүл ахуйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, өөртөө дүгнэлт хийх боломж олгосон үр дүнтэй сургалт болж, хамрагдсан багш нарт сертификат олголоо. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд