“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 15-наас эхлэн хепатитийн В,С вирусийн илрүүлэг шинжилгээг дүүргийн 1-31 дүгээр хорооны 40-65 насны 74.512 иргэнийгхамруулах зорилгоор хийж байгаа.Арга хэмжээний хүрээндэхний 5 хоногийн Байдлаар  5231 хүн хамрагджээ.

 Энэхүү үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Учрал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон Сонгинохайрхан  дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа нар оролцсон юм.

Өдөрлөгийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Эрхэс” клиник болон Сонгинохайрхан  дүүргийн  Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд