Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 26, 29 дүгээр ангийн 12 албан хаагч 24, 25, дугаар хорооны байгаль хамгаалагч нартай хамтран ногоон бүсэд аялал зугаалгаар явж байгаа иргэдэд "Ой хээрийн түймрээс" урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөмж өглөө.