2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16:30 цагийн үед 15 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас тус хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудад нийт 40 айл, өрх өртөж, үерт 3 хүн амь насаа алдаж, 4 хүний амь насыг иргэд авран хамгаалсан байна.

  

Дүүргийн онцгой комисс хуралдаж:

 

-       Хохирол тогтоох ажлын хэсэг

-       Сэргээн босгох ажлын хэсэг

-       Ариутгал тохижилт үйлчилгээний ажлын хэсэг

-       Нийгмийн асуудал хариуцсан ажлын хэсэг

-       Хяналтын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

 

 

Амь насаа алдсан А-гийн бүтэн өнчин үлдсэн 9 настай хүүхдийн асран хамгаалагч тогтоохоор дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид ажиллаж байна.

 

Үерийн улмаас 5 настай эмэгтэй А-г усанд осолдсоныг Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах салбар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон 33 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж 00:20 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

 

Үерийн улмаас унасан 10квт-ын цахилгааны тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниуд 11 албан хаагч, 6 автомашин, техниктэйгээр ажиллаж засварлалаа.

 

Үерийн улмаас 7 айлын гэр урсаж, 5 айлын гэр нуран ашиглах боломжгүй болж, нийт 12 айл орон гэргүй болоод байна. Мөн 28 айлын хашаа усанд урсаж эвдэрсэн байна. Ард иргэдийн 5 машин усанд урсаж сүйдсэнийг эзэмшигчдийг тогтоон хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна.

 

 

07 дугаар сарын 26-ны 20:00 цагийн байдлаар тус хороонд дүүргийн онцгой комиссын 15, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 15, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 19, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 5, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, дүйцүүлэх албаны 10, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээний 35, тээвэрлэлт үйлчилгээний 5, иргэдийн бүлгийн 30, сайн дурын гишүүдээс бүрдсэн нийт 200 гаруй хүн ажиллаж байна. 

21-р хорооны 70га орчим газар лаг шаварт автсаныг 3 ковш, 2 хүнд механизм, том оврын 8 машинтай бүрэлдэхүүн 70 удаагийн рейсээр 385 тонн хог, лаг шаврыг ачиж цэвэрлээд байна.

 

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худаг байснаас 6 худаг үерт автсан учир ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг мэргэжлийн хяналтын хэлтэс хариуцан ажиллаж байна.  Усны дээжээс авсан шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул иргэдийг ундны усаар хангах ажлыг Ус сувгийн удирдах газрын 2 машинтай бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

 

 

Нийт 16 бод мал усанд урсаж үхсэнийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг дүүргийн онцгой комисс, мэргэжлийн хяналтын хэлтэс булшилж шийдвэрлэсэн.

 

МУЗН-ийн Үндэсний Гамшгаас хамгаалах баг ажиллаж 23 өрхийн 115 хүнд хувцас, усны сав, хөнжил, 460 ширхэг ариутгагч бодис зэрэг 1,650,000 төгрөгийн эд материалын тусламж үзүүлээд байна.

 

 

Дүүргийн эрүүл мэндийн төвийн 5 эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 54 хүнд эмнэлгийн үзлэг оношлогоо хийж, 5 төрлийн эм тариагаар хангаж, үер усны үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч, зурагт хуудас, материал тарааж байна.   

 

2017 оны 07 дугаар сарын 26-ны 20 цагийн байдлаар:  

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс: 7 хүн 2 машин ажиллаж байна. Үхсэн 16 үхрийг устгалд орууллаа. 6 худаг,1 эмнэлэг, 1 сургууль 1 цэцэрлэгийн уснаас дээж авсан. 

 

Сэргээн босгох ажлын хэсэг: Үерт автсан айлын иргэд болон сайн дурын 30 иргэн, дүйцүүлэх 10 хүн хамтран 70 хувиас дээш эвдрэлтэй 28 хашаа болон 20-30 хувийн гэмтэлтэй 60-70 хашааг  янзлах ажилд шаардагдах материалыг  гарган ажиллаж байна. Хэсгийн ахлагч нар малын хашаа айл өрхүүдийн бохирдсон хашааг цэвэрлэн нийт тоог гаргаж мэргэжлийн байгууллагад өглөө.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд