Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр нар дүүрэгт баригдах сургууль болон сургуулийн өргөтгөлийн талаар Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид хэд хэдэн газар сургууль барина гээд шав тавьсан. Гэтэл тэр газруудад барилгын ажил битгий хэл шороо ч ухаагүй байна. Энэ ажлууд яагаад зогсчихов” гэдгийг тодруулсан юм.

Үүний хариуд Н.Отгонбаяр дарга “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд нийт 22 сургууль баригдахаар болсон. Үүнээс 6 нь Сонгинохайрхан дүүрэгт баригдахаар төлөвлөгдсөн. Он гарахаас өмнө тендер зарлагдаж, зарим нь газар шорооны ажил хийгдээд явна” гэлээ.

Харин Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн зүгээс дүүрэг орон нутаг, яамтай хамтран эдгээр ажлуудыг яаравчлуулж ажиллах, мөн зарим нэг сургууль, цэцэрлэгийн дээврийн засварын асуудлыг харъяа яамтай зөвшилцөж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд