Нийслэлийн Засаг Даргын 2017 оны А/679 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2017 оны А/442 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2017 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 180 тоот албан бичгийг тус тус үндэслэн Эрүүл мэндийн төвийн даргын  2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн A/51 тоот тушаал гарсны дагуу 2017 оны 02 дугаар ээлжийн цэрэг татлага, гэрээт болон дүйцүүлэх албанд цэрэг элсүүлэх эрүүл мэндийн үзлэгийг 2017оны 10 сарын 20-наас 22-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн байранд зохион явуулав.

 

 Засгийн газрын 2017 шинэчлэн баталсан 144 дүгээр тогтоол болох Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг баримтлан үзлэгийг зохион байгуулав.

Цэргийн албанд татагчдад болон гэрээт цэргийн албанд элсэгчдэд эрүүл  мэндийн үзлэг явуулах бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн төвийн даргын А/51 тоот тушаалаар батлан ерөнхий эмч, нарийн бичиг, нарийн мэргэжлийн эмч нар, сувилагч, лаборант, статистик мэдээллийн ажилтнууд зэрэг нийт 32 хүний бүрэлдэхүүнийг томилон ажиллуулсан. Цэрэг татлагын үеэр онош тодруулах шаардлагатай рентген болон лабораторийн эмч, лаборант, дүрс оношлогооны эмч нар, шүдний эмч нарыг Эрүүл мэндийн төвийн поликлиникт ажиллуулав.

 

Энэ удаагийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцээгүй  залуусыг ӨЭМТ-ийн эмч нар болон салбар төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нарт нэрсээр нь хүлээлгэн өгч, эрүүлжүүлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өгөн ажиллаж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд