Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 10 дугаар сарын 23-ны өдөр томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэсдэгтэй холбогдуулан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, томуугийн үеийн бэлтгэл ажилтай танилцахаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Мөнхдэлгэр болон албаны бусад хүмүүсийн хамтаар нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

 

            Нэгдсэн эмнэлэгт шинээр нээгдсэн нэмэлт тасаг, сэхээн амьдруулах тасгуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, өвлийн ачааллын үед дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

            Мөн дүүргийн Засаг даргын орлогч Л.Оргил томуугийн вакциныг нэмж хувиарлах, эмнэлэгт ор нэмж олгох талаар санал солилцож, дүүргээс авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд