СХД-ийн 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Бид дүүргийн ойгоо хийж бүтээсэн ажлын амжилтаараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.  Тухайлбал аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд “Ногоон гэрэл асаая” уриан дор “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил 2017” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.   

Эхний ээлжинд 8, 14, 15 дугаар хороодод тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Цаашид дахин 2-3 хороонд номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана.

Өнөөдөр 100 гаруй аж ахуйн нэгжүүдийг хамруулсан хэлэлцүүлэг амжилттай болж Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй 20 гаруй байгууллага санамж бичиг үзэглэлээ.

Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд гэлтгүй залуус ч ном унших нь багасаад байгаа. Тиймээс хүүхэд залуусаас гадна эцэг эхчүүд ч цэвэр агаарт салхилангаа ном унших боломжийг олгох зорилгоор “Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.    

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд