Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг угтан “Олон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт “Хөгжил, оролцоог бодит болгоё” сургалтыг зохион байгууллаа.

 

 

Уг сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбар комиссын үйл ажиллагааны танилцуулга, эцэг эх асран хамгаалагч нарт сэтгэл зүйн туслалцаа үзүүлэн, хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дуу хоолойг сонсон, холбогдох байгууллагуудад хүргэх зорилгоор зохион байгуулжээ. Чуулга уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эх асран хамгаалагчид 150 гаруй иргэн хамрагдаж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд