Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон  дүүргүүдийн Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

     Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн Цэргийн штабаас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “2017 оныг бид бүхэн хууль тогтоомж, сургалт, сурталчилгааны жил болгон үндсэн таван зорилтыг тавин ажилласан. Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, албан тушаалын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд цэргийн мэргэжил, албан тушаалтны сургалтыг зохион байгуулах, байгууллага ААН, иргэдэд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, цэргийн штаын албан тушаалтнуудын үлгэрлэх, манлайлах байдал, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхээр зорилт тавин ажилласан” гэдгийг онцолж байв.

 

 

ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч-жолооч, ахлагч Д.Нацаг “Тэргүүний ахлагч”-аар,

 

ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт сургалтын офицер, хошууч Ч.Ганчсүх НЗДТГ-ын даргын нэрэмжит шагналаар,

 

Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Д.Оюунчимэг Нийслэлийн Цэргийн штабын даргын нэрэмжит шагналаар тус тус шагнууллаа. 

 

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=27946 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд