Өвлийн цагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг энэ үед хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ хэрээр тасалгааны агаарын чийгшил буурдаг гэхэд болно. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч байгаа энэ үед хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн тасалгааны агаар цэвэр байх ёстой. Дүүргийн удирдлагууд хүүхдийн нэгдсэн эмнэлэгт шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлж гадна агаарыг шүүж цэвэршүүлэх, дотор агаарыг гадагшлуулах төхөөрөмжүүд суурилуулан ажиллуулж байна. 

        Их ачааллын үед орны хүрэлцээ муугаас хүүхдүүд газар хэвтэн эмчлүүлэх тохиолдол гардаг. Тэгвэл энэ жил нэг ч хүүхэд газар хэвтүүлэн эмчлүүлэхгүй байх нөхцлийг хангаж сургалтын танхим болон бусад нэмэлт өрөөнүүдийг тохижуулан эмчилгээний өрөө болгоод байна. Тус эмнэлэгт одоогийн байдлаар хоногт дунджаар 200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.     

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд