Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны А/39 дүгээр захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, боловсрол, эрүүл мэндийн салбар, хороодын ажилтан албан хаагч нарыг 2018 оны 02 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд 25 хорооны нутаг дэвсгэрт 56 чиглэлд нийтийн хэв журам хамгаалах эргүүлд гарган ажиллуулж байна.
Эргүүлд ажиллаж байгаа алба хаагч, иргэдийг идэвх санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллахыг уриалж байна.