Засаг дарга Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж дүүрэгт хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар ярилцлаа. Ирэх 4 жилд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд СХД рүү чиглэсэн олон ажил багтсаныг төлөөлөгчид онцоллоо.

Тухайлбал агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх ажил болон боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, ногоо тариалалтыг дэмжих олон төсөл дээр талууд хамтран ажиллах юм. Түүнчлэн Швейцар улсын Гадаад хэргийн сайд ирэх 04 дүгээр сард Монгол улсад айлчлахдаа СХД-тэй тусгайлан танилцаж хамтран ажиллахаар боллоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд