Тавигдах шаардлага:

 

-Монгол Улсын иргэн, 18-аас 39 настай; (1978 оны 3-р сарын 8-с 2000 оны 3-р сарын 6-ны өдрийн хооронд төрсөн байх)

-Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх;

-БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

-Өнгө ялгах чадвартай байх (нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд Солонгос хэлнийтүвшин тогтоох шалгалтад орж, тэнцэж болох хэдийч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасагдахыг анхаарна уу)

-Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх;

 

Жич: Бүртгүүлэгч бүртгэлийн анкет бөглөхдөө дэд салбар

(аж үйлдвэр: 1.угсрах  2. хэмжих   3. холбох) хэсгээс аль нэгийг заавал сонгоно. Мөн 1 хүн 1 бүртгэлийн анкет бөглөхийг анхаарна уу.

 

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН бүртгэлийн хугацаа:

 

2018 оны 3 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд СХД-ийн 19-р хороо, 62-р сургуулийн байранд бүртгэл явагдана.

 

Бүртгүүлэгч нь  СОНГИНОХАЙРХАН дүүргийн иргэн байх бөгөөд өөрийн биеэр ирж бүртгэл хийлгэх ба дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 

 

1. Иргэний үнэмлэх ХУУЛБАРЫН ХАМТ 

(Гадаад паспортаар бүртгүүлэх тохиолдолд ТҮЦ машинаас хаягийн тодорхойлолт авсан байх)

 

2. ЦЭЭЖ З УРАГ 2 ХУВЬ

(хэмжээ 3,5*4,5 см, сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх, ямар нэгэн тамга толбогүй, засвар хийгдээгүй байх)

 

3. Бүртгэлийн хураамж  24 ам.доллар

(Хураамжийг зөвхөн бүртгэл явагдаж буй байранд байрлах Төрийн банкны салбарт тушаах бөгөөд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд багтаж цуцлуулан хураамжийг буцаан авах боломжтой)

АНХААРУУЛГА!

 

 

БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД ГАРЧ ИРГЭД ИХЭЭР ХОХИРЧ БАЙГАА ТУЛ ДООРХИ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСНААС МЭДЭЭЛЭЛ АВНА УУ

 

 

СХД-ийн ХХҮХ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаархи мэдээллийн фэйсбүүк групп:

 

("Нээлттэй ажлын байрны зар" СХД Хөдөлмөр эрхлэлт)

 

ХХҮЕГ-ын цахим хуудас: (www.hudulmur-halamj.gov.mn/content/54)

 

БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас: (www.monkor.net)

 

ХЭЗОТ-ын СХТТШ-ын цахим хуудас: (www.epstopik.hrdkorea.or.kr)

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд