Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран монголын оюутны эрхийн өдрийг угтаж “Эерэг залуусын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис СоСэ” олон улсын их сургуульд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөр болон дүүргийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг танилцуулж, дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.

Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн танилцуулгыг хийж, эерэг сэтгэлгээний сургалт зохион байгуулав.  Нээлттэй хэлэлцүүлэгт “Чингис Соосэ” Олон Улсын Их Сургуулийн оюутны холбоо,  “Мандах бүртгэл”, “Ач” Анагаах Ухааны Их сургууль, “Шинэ Анагаах Ухаан“ Дээд Сургууль, “Монос” Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, зэрэг сургуулиудын оюутны холбоод хамтран нийт 250 гаруй оюутан залуучуудын оролцоог ханган ажиллав.

Хэлэлцүүлгээр цаашид залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар болон оюутан, залуучуудад тулгамдаж буй асуудлын хүрээнд харилцан санал солилцож, Сонгинохайрхан дүүргийн их сургуулиудын оюутны төлөөллөөс бүрдсэн 23 гишүүнтэй дүүргийн “Оюутны холбоо”-г байгуулж, уулзалт хэлэлцүүлгээс гарсан оюутан залуучуудын санал, санаачилгыг дэмжин, хамтран ажиллахаар болов.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд