Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн СХД-ын 31-р хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдтэйгээс зөвхөн 120 хүүхэд нь тус хороонд ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагддаг. Иймээс эцэг эхчүүд зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нэг нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй бэрхшээлтэй байдаг байна.

Харин УИХ-ын 71-р тойрог буюу 1-р хорооллын Өнөр бүсээс УИХ-д сонгогдсон Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын бүсэд хуучин ашиглагддаггүй байсан барилга байгууламжийг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн иргэдийн хамгийн их хэрэгцээтэй байгаа цэцэрлэг болгох ажлыг анхлан санаачилж ажил хэрэг болгон ийнхүү хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болж байна.

31-р хороонд шинээр ашиглалтанд орж буй энэхүү цэцэрлэгийн тухайд төсвийн бус хөрөнгө оруулалттай буюу “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм.

Энэхүү цэцэрлэгийг 252-р цэцэрлэг хэмээх дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 31-р хорооны 18 иргэн шинэ ажлын байраар хангагдаж байгаа юм.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд