Дүүргийн онцгой комисс өнөөдөр зарим хороодод үүссэн шар усны үертэй холбоотойгоор өргөтгөсөн хуралдаан хийлээ.

Хуралдааны үеэр Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Сандагсүрэн зам, гудамжны орц, гарц хаагдсан газруудыг нээх, усыг зайлуулах, түүнээс улбаатай хог урсах, айлын 00-ын бохир хальж халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэх зэрэг үүрэг даалгаврыг Хог тээврийн компаниуд, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагуудад өгсөн байна.

Хуралдаанд онцгой комиссын гишүүдээс гадна, нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар оролцлоо.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд