Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд цахим орчноос хүүхэд, өсвөр үеийг урьдчилан сэргийлэх, цахим орчин хэвлэл мэдээллийн зохистой хэрэглээг дэмжих, цахим орчны эерэг боломжуудын талаар сурталчлан таниулах зорилгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:


1. Иргэд, олон нийтэд цахим орчны талаарх уриалга, мэдээ мэдээллийг сурталчлан хүргэх зурагт хуудасны эх хэвлэн боловсруулж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 39 Интернэт тоглоомын газар, 18, 14, 13, 15, 19 дүгээр хороод, ЕБС-ийн 12-р сургууль, Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах, 2 дугаар бага сургуулиуд мөн эцэг эх, хүүхэд багачуудад сурталчлан байршуулж тараалаа.


2. Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 82 нийгмийн ажилтан, багш, сурагч нарт чиглэсэн “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

 


3. Цахим орчны сөрөг нөлөө, цахим орчноос хүүхэд, өсвөр үеийг хөндийрүүлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн дунд ангийн 61 хүүхдийн дунд “АХА” тэмцээн зохион байгууллаа.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд