Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлан зохион байгуулдаг "Хүн болох багаасаа" хүмүүжлийн аяны нээлт боллоо. Тус аян 2 дахь жилдээ уламжлал болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа билээ.

Уг аянд төрийн өмчийн 46, төрийн бус өмчийн 61 цэцэрлэгийн 22419 хүүхэд багачууд, эцэг эх, багш ажилтнуудыг хамрагдах юм. Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд ардын болон язгуур урлагийн наадам, ухаалаг утас, дэлгэцээс ангид байх, улмаар донтох эмгэгт өртөх, буруу хэвшилтэй болох эрсдлээс урьдчилан сэргийлэх “Эерэг дадал” сэдэвт хөгжүүлэх үйл ажиллагаа,  Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг багш, эцэг эх, хүүхдүүдэд зохион байгуулна.

Түүнчлэн Эцэг эхэд зөвлөгөө өгөх төвийг цэцэрлэг бүр байгуулан, сайн зохион байгуулалттай, үйлчилгээний хүртээмжтэй жишиг төвийг бүсийн хэмжээнд шалгаруулах, дүүргийн тэргүүний 110 дугаар цэцэрлэгийн туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг бүх цэцэрлэгүүдийн багш нарын  дунд зохион явуулах зэрэг олон талт арга хэмжээнүүд аяны хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд