Сонгинохайрханчууд гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөг зохион байгуулж, иргэдийнхээ дундаас 5 төрөлд шилдэг гэр бүл шалгарууллаа. Тодруулбал дүүргийн авьяаслаг гэр бүлээр 24-р хорооны иргэн Дурмагийн Балганы гэр бүл, спортлог гэр бүлээр 7-р хорооны иргэн Нямхүүгийн Алтанхундагын гэр бүл, хүмүүнлэг гэр бүлээр 28-р хорооны иргэн Батаагийн Саранбаатарын гэр бүл, бүтээлч гэр бүлээр 25-р хорооны иргэн Төрмөнхийн Дашдондогийн гэр бүл, оюунлаг гэр бүлээр 17-р хорооны иргэн Жигжидын Нямжавын гэр бүл тус тус шалгарлаа.

 Гэр бүлийн үнэ цэнэ өдөрлөгийн үндсэн зорилго нь “Гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биенээ хайрлах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэх, олон нийтэд нэр хүндтэй, үлгэр дуурайлалтай “Шилдэг гэр бүл”-ийг шалгаруулж алдаршуулах”-д оршино.  

 Энэ жил тус шалгаруулалтад нийт 32 өрхийн 155 иргэний танилцуулга материал ирснээс 10 өрхийг шалгаруулсан байна.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд