Цэцэрлэгийн багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аян сарын хугацаатай үргэлжилж өндөрлөлөө.

     “Хүн болох багаасаа” аянаар хүүхэд багачуудыг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, сэтгэлгээний цараатай иргэн болгон төлөвшүүлэхээр зорин ажиллаж байна.

     Аян энэ жил улам өргөжиж төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд ижил хамрагдсанаараа онцлог боллоо. Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 46 цэцэрлэг, төрийн бус өмчийн 66 цэцэрлэгийн 22.419 хүүхэд багачууд, эцэг эх, багш ажилтнууд хамрагдлаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд