Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн хэмжээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажилгүй иргэдээ ажлын байранд зуучлах чиглэлээр Япон улсын Jica байгууллагаас Монгол улсад ажиллаж байгаа сайн дурын гишүүн Масүда Такүми болон Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, МҮХАҮТ-ийн төлөөлөлтэй уулзлаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд дүүргийн иргэдээ ажилд авбал тодорхой хэмжээ дэмжлэг урамшуулал үзүүлэх, боловсон хүчнээ сайтар бэлтгэх, бараа бүтээгдэхүүний эрэлтийг оновчтой судлах гээд олон ажилд туршлага судлаж болохоор байна.

Дараагийн уулзалтыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулахаар боллоо. Уулзалтад МҮХАҮТ оролцоно.  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд