Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын санаачилгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа "Дэлхийд өрсөлдөх Сонгинохайранчууд" англи хэлний олимпиадад 690 орчим сурагч оролцож, шилдэг сурагчид шагналаа гардаж авсан бөгөөд эхний 3 байрт орсон сурагчид Сингапурт суралцах тэтгэлгийн эзэн боллоо.