Маргааш өглөө 6:30-9:00 цагийн хооронд Соёмбо кино театрын гадаа талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлнэ.
Иргэд ажлын цагаар авч амждаггүй мэдээллээ ажилдаа явах замдаа ямар нэг дугаарлалтгүйгээр авах боломжийг олгож байна.
Эртэч хэн бүхэнд зориулсан “Өглөөний гудамж” төсөл 9 сар хүртэл үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдэд амарна.