Дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс “Монголын залуучуудын өдөр”-ийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн сар”-ыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дуу хоолойг сонсох, үзэл бодлоо нэгдэн илэрхийлэх боломжийг олгох, мөн тэдний биеийн тамир, спорт болон оюуныг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор 2018 оны 08 сарын 17-ны өдөр “Тэгш эрх-Тэгш боломж” сэдэвт өдөрлөгийг “Баян туул” амралт сувилалын газарт зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр “Нээлттэй ярилцлага” сэдэвт уулзалт ярилцлагыг залуучуудын дунд зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтийг хүлээн авч, орон нутаг дахь залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн төлөөлөл гишүүнийг сонгож, мөн даам, дартс, нисдэг тавагны төрлүүдээр спортын тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэн, амжилттай оролцсон залуучуудаа өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд