Хоёр өдөр үргэлжилсэн уг сургуулийн эхний өдөр “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, тарваган тахал өвчин, тээврийн хэрэгслийн ослын үед дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хэрхэн ажиллах тухай команд штабын дадлага сургуулиар ажилласан.

Харин хоёр дахь өдөр нийслэлийн хэмжээнд анх удаа орон сууцны хороололын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж 29-р хорооллын “Москва” хорооллын иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргордох байранд байрлуулж, гамшиг ослын үед хоргодох байрыг хэрхэн байгуулах талаар дадлага сургууль хийсэн юм.

Түүнчлэн төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа, гоц халдварт тарваган тахал өвчин, газар хөдлөлтийн үеийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээ, аврах ажиллагааны дадлага сургууль болон удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн үе шатуудтайгаар нийт 4285 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Ийнхүү иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, иргэд идэвх, санаачлагатай оролцож 93,25 оноо буюу “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд