Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж жилийн эцсийн тайлангийн хурлхийлээ. Хурлын үеэр Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч О.Ганбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж нар нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

2018 оны жилийн эцсийн Тайлангийн хурлын үеэр албан үүргээ сайн биелүүлж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшуулав.

Үүнд:

-       Тэргүүний анги хамт олон: Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн хамт олон,

-       Тэргүүний салаа хамт олон: мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 1 дүгээр салааны албан хаагчид,

-       Хэлтсийн тэргүүний албан  хаагч: Хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг

-       Хэлтсийн Шилдэг үйлчилгээний ажилтан: хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Ж.Алтантуяа,

-       Шилдэг дуудлага хүлээн авагч: Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Н.Мөнхцэцэг

-       Шилдэг жолооч: Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Цэдэндамба

-       Шилдэг гал сөнөөгч:

-       1. Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Сайренбек

-       2. Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Баттулга

-       3. Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Гантулга нар шагнагдлаа.

-       Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Бат-Очир,

-       Мөн дүүргийн Иргэдийн хурлын даргын “Хүндэт тэмдэг”-ээр Хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ч.Артаг, . Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины шатны техникч, ахлах ахлагч Бат-Эрдэнэ, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч, Т.Амар, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Отгонрааш нарыг шагнаж урамшууллаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд