Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбар хариуцсан сайдууд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар  албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 261 дугаар цэцэрлэгээр зочилж, багш ажиллагсадтай уулзаж, тэдний өмнө тулгамдаад буй асуудлыг сонсон, санал солилцож, бяцхан багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

     Цэцэрлэгийн удирдлагын зүгээс сургуулийн өмнөх насныханд зориулагдах сургалтын материал бэлдэхэд нэн шаардлагатай компьютер, техник хэрэгсэл хүссэн асуудлыг Хотын захирагч С.Амарсайхан газар дээр нь шийдвэрлэж, тус цэцэрлэгийн хамт олонд иж бүрэн гурван ширхэг суурин компьютерийг  шийдэж өгөхөө илэрхийллээ.

Гэр хороолол дунд баригдсан ч орон зай талбайн хувьд өргөн хэмжээтэй, чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн 261 дүгээр цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьжээ.  Тус цэцэрлэг нь 41 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 7 бүлэгт 242 хүүхэд багачуудын хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр суралцуулж байгаагийн зэрэгцээ  гадна орчиндоо  биеийн тамирын болон тоглоомын талбай,  ногоон байгууламж, эцэг эхчүүдэд зориулсан авто машины зогсоол  зэргийг бүрэн шийдсэн 1 га талбайтай нь эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байгаа гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч танилцуулгадаа  дурьдлаа.  Мөн багшлах боловсон хүчинг өөрийн дүүрэг, хорооноос  сонгож ажиллуулж байгаа нь  алслагдсан дүүрэгт ажлын байрыг  нэмэгдүүлсэн сайн жишиг болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=38378 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд