Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулсан. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, их хэмжээний гал түймэр гарлаа” гэсэн цагийн байдал зарлажээ.

Уг дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги хүлээн авч, ослын голомтод гал унтраах үндсэн албаны болон автомеханик шат бүхий автомашинтай хүрэлцэн ирэв. 10 тн усны багтаамж бүхий автомашинаас барилгын зүүн талд гарч байгаа гал түймрийг унтрааж, галын тархалтыг зогсоож, барилгын дээвэрт асч буй галыг суурьтай хушуу ашиглан унтраалаа. Автомеханик шатыг сунгаж, барилгын дээвэр дээр байгаа дөрвөн иргэнийг аварч, 4 тн автомашинаас гал түймэр унтраах тархалтыг хийж, барилгын зүүн урд талын гал түймрийг зогсоож, автомеханик шаттай холбон барилгын дээвэрт гарсан түймрийг бүрэн унтраав.

Үзүүлэх сургуульд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам сахиулах алба, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба, дүүргийн эрүүл мэндийн алба, шуурхай удирлагын алба, улаан загалмай нийгэмлэг, үндэсний аврах бригадын эрэн хайх аврах анги, дулаан цахилгаанаар хангах алба, ариутгал халдваргүйжүүлэлт гээд гамшгийн эрсдэл тохиолдсон нөхцөлд ажиллах мэргэжлийн бүх байгууллага оролцож, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэж амжилттай оролцлоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд