“Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн холбоо”-г 2011 онд үйлдвэр эрхлэгчдийн санаачлагаар байгуулсан.
Өрх бүр үйлдвэрлэгч
Үйлдвэрлэгч бүр нэгдэн
Үйлдвэр болох цагт
Хөнгөн үйлдвэрлэл хөгжиж Монгол улсын тэргүүлэх салбар болох уриатай ажиллаж байгаа тус ТББ-ыг төр , ТББ, ОУБ, ААН–үүд хамтран нэгдсэн системтэйгээр бодит загвар жишээн дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийвэл эдгээр иргэдийг дэмжих боломж бололцоо байгаа юм.
Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо “Ажилтай орлоготой – 100 эмэгтэй” төсөл хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран 2018 оны 11-р сараас хэрэгжүүлж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар эхлүүлсэн уг үйлдвэрт
Бойжуулах хөтөлбөр
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
- Мэргэжил олгох сургалтанд хамруулна
- Хувь хүний хандлагыг өөрчлөх сургалт
- Хувь хүний хөгжил
Манлайлайлал хөтөлбөр
- Ахисан шатны мэргэшүүлэх сургалт
- Бизнесийн хөгжил , маркетинг , манлайлал сургалт
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Хамтын хүч хөтөлбөр
- Нэгдсэн төлөвлөгөөт бодлогоор зангидах
- Төрөлжсөн мэргэжлийн бүлгийн сургалт
- Брэндинг хөгжүүлэлтийн сургалт
- Борлуулалт, маркетингийн сургалт зэргийг хийх юм.