Тэмцээний зорилго нь орчин үеийн загварын чиг хандлага, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн технологиос харилцан суралцах, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх цаашлаад хот, улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авах боломж нээгдэж байгаа юм.

 

Ахуйн үйлчилгээний 1 төрөл болох үсчин, гоо сайхны үйлчилгээ нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Жижиг дунд үйлдвэрийн тухай,  Эрүүл ахуйн тухай,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай зэрэг хуулиуд,  Үс засах үйлчилгээ/ MNS 5160:2002/, Гоёлын гоо заслын үйлчилгээ /MNS 5567:2006/ -нд тавигдах шаардлага буюу Монгол улсын стандарт, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” зэрэг эрх зүйн актуудаар зохицуулагдаж байна.

Үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 142 цэг, салбар дүүргийн үйлчилгээ эрхлэгчийн мэдээллийн санд бүртгэгдснээс 20 хувь нь худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын үсчин, гоо засалчдын холбоо хамтран зохион байгууллаа.

 

   

 

                  

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд