Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Жинь Чуань дүүргийн төлөөлөгчидтэй уулзлаа. Хөх хот нь 600.000 гаруй хүн амтай томоохон хот бөгөөд хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах үйлдвэрийг амжилттай ажиллуулж байгаа юм. Төлөөлөгчид хогоо ангилан ялгахаас гадна дахин ашиглагдах бүтээгдэхүүн болгож байгаа туршлагаасаа танилцууллаа. Ахуйн хог хаягдлаас 12 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй 24-36 давхар барилга барих боломжтой барилгын материал гаргаж авах, хөрсний бордоо хийх, гялгар уутаар сандал, хайс хийх зэргийг бүрэн автомат үйлдвэрт хийдэг байна. Тэд энэ чиглэлийн үйлдвэр болон СХД-т байрлах Их нарангийн хогийн цэгийн судалгаа хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

  

    

  

  

  

   

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд