БНСУ-ын Сараанбат ТББ-тай СХД 5 жилийн турш хамтран ажиллаж байна. Хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж ирсэн тус байгууллагын төлөөлөл болох дэд дарга Жан Хэ Жүнь, төслийн багийн ахлагч Ким Дугёнь, мэргэжилтэн Пак Сан Аа, зургийн багийн гишүүн Чон Да Инь нартай дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн уулзлаа. Хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаас гадна боловсролын салбарт хийх ажлын талаар санал солилцлоо. Тухайлбал сургуулийн биеийн тамирын талбай тохижуулах, номын сан байгуулах, цэцэрлэгийн урсгал зардлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт хамтран ажиллах боломжтойг Сараанбат ТББ-ын дэд дарга Жан Хэ Жүнь хэлж байна. Энэ удаад  боловсролын салбар тэр дундаа сургууль цэцэрлэгийн тохижилтын ажилд хамтран ажиллаж ирэх хичээлийн шинэ жилээр хүлээлгэн өгөх боломжтой ажлын судалгааг гаргахаар боллоо.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд