А/ НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРЭГТ ЦАХИМААР БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОЛТ
ЯВАГДАНА
/иргэд гадаа дугаарлаж удаан зогсохгүй, гэрээсээ дугаараа авна/.

Иргэн та бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mn
нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлэн дугаар авна.

Систем 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 9:00 цагт нээж, 2019 оны 08 дугаар сарын
05-ны өдрийн18:00
цагт хаагдана.

ЦАХИМААР ДУГААР АВАХАД:

    Та зөвхөн өөрийн харъяа дүүргийг сонгоно. (Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн
дүүргийн бүртгэлийн байран дээр таны баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу тулгалт хийгдэх учир бүртгүүлэх боломжгүй болно.)

    Системд гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.

    Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.

    Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэж гарч ирэхэд таны харъяа дүүргийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул
заасан хугацаанд бүртгүүлнэ.
(Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу!)

Та дугаар авч амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Б/ БҮРТГЭЛ____________________________________________________________

1.     Цахимаар дугаар авсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг 2019 оны 08 дугаар сарын
06, 07-ны өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30
цагийн хооронд СХД-ийн 6-р хороо ХМК-ын эцсийн буудал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд бүртгэнэ.

2.     Дугаар авсан бүртгүүлэгч нь өөрийн биеэр очно /бүртгэлийн байранд зөвхөн
бүртгүүлэгч иргэн орно/.

3.     Цахимаар авсан цагтаа очиж бүртгэл хийлгэнэ. Хоцорсон тохиолдолд цахимаар авсан
дугаар хүчингүй болно.

БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ АВЧ ОЧНО. Үүнд:

       Иргэний үнэмлэх, хуулбарын хамт /хэрэв байхгүй бол ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагааг үндэслэнэ/

       3,5*4,5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, засварлахгүй
байхыг анхаарах/

- Бүртгэлийн хураамж 24 ам доллартай тэнцэх төгрөг бэлдэж ирнэ. /Тухайн өдрийн Монгол
банкны ханшаар тооцно/

В/ БҮРТГҮҮЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- 18-39 настай байх /1979 оны 08 сарын 06-наас 2001 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд төрсөн байх/

- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

- Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

- Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

- Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдол хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шатны шалгалтаар ажил үүрэг гүйцэтгэх чадамж сул гэж үзэн хасах болно/

- Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх


Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд